СОНГУУЛИЙН МУЗЕЙД ҮЗМЭР АВАХ ЖУРАМ

СОНГУУЛИЙН МУЗЕЙД ҮЗМЭР АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл 1. “СОНГУУЛИЙН МУЗЕЙ”-н сан хөмрөгт шинэ үзмэр авах, иргэдээс ирүүлсэн үзмэрийг сонгон авах, үнэлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно. Хоёр. Үзмэр сонгох 1. Музейн удирдлага сан хөмрөгийн бүтцэд тулгуурлан уран үг, амлалт, мөрийн хөтөлбөрийн танхим болон бусад гэсэн ангиллаар үзмэрүүдийг цуглуулна. 2. Иргэд, олон нийтээс үзмэрийг нээлттэйгээр хүлээн авах бөгөөд иргэдийн ирүүлсэн үзмэрийг шаардлага хангасан эсэхийг музейн зөвлөлөөр хэлэлцүүлнэ. 3. Үзмэр илгээж буй иргэн нь үзмэрийн эх сурвалж болон шаардлагатай бусад мэдээлэл тайлбарыг ирүүлсэн байх шаардлагатай. 4. Иргэдээс үзмэр авахдаа уг журмын дагуу музейд үзмэрийг бүртгэх бөгөөд эд зүйлийг эгүүлэн эзэмшигчид олгохгүй бөгөөд аливаа хэлбэрээр наймаалахгүй, сонгогчийн боловсролыг дээшлүүлэхээс бусад зорилгоор ашиглахгүй. 5. Дараах шаардлагыг үндэслэн үзмэрийг бүртгэж авна. Үүнд: • Үнэн буюу түүх гарваль, ач холбогдлыг нь тодорхойлох боломжтой, нотлох баримттай • Тэнцвэртэй буюу сан хөмрөгт ижил төстэй үзмэр байхгүй эсвэл цөөн байгаа • Бодит буюу олон нийтэд түгээж, мэдээлэгдэж байсан • Шударга буюу үзмэрийг олон нийтэд нээлттэй дэлгэн танилцуулах боломжтой. 6. Дараах шаардлагыг үндэслэн үзмэр авахаас татгалзаж болно. Үүнд: • Үнэн бодит эсэх нь эргэлзээтэй • Бусдыг илт гүтгэн доромжилсон • Олон нийтэд түгээж байгаагүй буюу хэвлэгдээгүй • Ач холбогдол багатай • Улс төрийн далд зорилго агуулсан • Чанарын шаардлага хангахгүй болон ойлгомжгүй зэрэг багтана. 7. Үзмэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан үзмэрээр бүртгэж авсан эсэхийг үзмэр хандивлагч иргэнд хариу мэдэгдэнэ. Гурав. Үзмэр бүрдүүлэх 1. Үзмэр санал болгогч нь үзмэрийн талаар мэдээлэл, санал хүсэлтээ музейд илэрхийлсний үндсэнд уг үзмэр энэхүү журмын 5 болон 6-д заасан шаардлагуудад нийцэж байвал музейн зөвлөлийн гишүүдийн саналыг авч шийдвэр гаргана. 2. Биет хэлбэрийн аливаа үзмэрийг буцаан олгохгүй. 3. Үзмэрийг дараах хэлбэрээр хүлээн авна • Шуудангаар : Монгол шуудан, шуудангийн хайрцаг - 482 • E-mail: [email protected] • Facebook: “Сонгуулийн музей” Facebook page • Twitter: @ElectionMuseum Сонгуулийн музей • Утас: 7755-2212